May 01, 2017

“ДУУЛИАН-2020” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Гоёо компани нь “Дуулиан-2020” тэмцээний анхны ивээн тэтгэгчдийн нэг бөгөөд 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдсан уг тэмцээний 11, 13 насны ангиллын ялагчдад KID GOYO брэндийн бүтээгдэхүүнээр бэлэг барилаа.

Дуулиан-2020 тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөлбөмбөгийн холбоо, "Их Талын Дуулиан ТББ" болон Нийслэлийн Нийтийн Биеийн Тамир Спортын Хороо, Нийслэлийн Боловсролын Газар гээд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын зохион байгуулалтын дор, хувийн хэвшлийн компаниудын ивээн тэтгэлэг, дэмжлэгтэйгээр хамрах хүрээ, зохион байгуулалтын түвшин нь жилээс жилд өсөн дэгжиж, мянга мянган охид хөвгүүдийг хөлбөмбөгийн спортод дуртай, хичээллэдэг болгоход үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.

Энэ удаагийн тэмцээний 11, 13 насны ангилалын алтан медалийн эзэд болох 10-р сургууль, English school of Mongolia, Буянт-Ухаа ЦС болон 97-р сургуулийн охид хөвгүүд Гоёо компанийн KID GOYO брэндийн шинэ загварын малгай, ороолт, бээлийний хослолоор гоёх боллоо.

Өсвөрийн тамирчиддаа дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг гаргах алдартай тамирчид болохыг хүсэн ерөөе.