Sep 11, 2017

GOYO – Fall/Winter 2017-18 FASHION SHOW амжилттай зохион байгуулагдлаа

ГОЁО брэнд Намар/Өвөл 2017-18 коллекцио уламжлал ёсоор загварын шоу арга хэмжээгээр өчигдөр буюу 9/7-ны өдөр албан ёсоор АСЕМ ГЭР-т зохион байгуулж олон нийтэд танилцууллаа. Тус арга хэмжээнд улс төр, төрийн бус, бизнес, загварын салбарын төлөөлөгчид болон олны танил нэр бүхий онцгойлон уригдсан зочид оролцсон.

ГОЁО брэндийн энэ жилийн коллекци нь зөвхөн сүүлийн үеийн загварын чиг хандлагыг танилцуулхаас гадна олон улсын загварын ертөнцөд танигдсан алдартай дизайнер Сибиллатай хамтарсан ноолууран загваруудын коллекци танилцууллаа. Сибиллагийн бүтээлүүд эмэгтэй хүний дэгжин мэдрэмтгий сэтгэл хөдлөлөөр хөглөгдөж өөрийн гэсэн өвөрмөц өнгөний ертөнц нь байгаль дэлхийг уйгагүй ажиглах зуршлаас нь урган гарч түүний сэтгэл шингээсэж урласан давтагдашгүй бүтээлүүд төрдөг. Мөн ГОЁО компаниас 2015 оноос хойш хэрэгжүүлж байгаа Тогтвортой ноолуур төслийн хүрээнд хийгдсэн “HERDERS” коллекциудыг танилцуулсанаараа урьд урьдын жилүүдээс илүү баялаг болсон.

Өмнөх жилүүдэд энгийн, минималист хэв шинж зонхилж байсан бол энэ удаад загвар бүр нь нарийн, чимхлүүр хийцлэл агуулсан, хөнгөн жижиг бүрдэл хэсгүүд бүхий  коллекцийг бидэнд танилцуулж байна. Үелсэн эргэлт, гурамсан сүлжээс, хурц өнцөгт дүрслэлүүд, нэхмэл-сүлжмэл хослуулсан техник ажиллагаа, тунгалаг нарийн утсыг ноолууртай хослуулан сүлжиж орон зайн эзэлхүүнт эффект үүсгэх зэргээр бүтээсэн давтамж, хөдөлгөөн нь ГОЁО брэндийн Намар/Өвөл 2017-18 коллекцийн үндсэн хэв шинжийг бүрдүүлнэ.

Тогтвортой ноолуур төслийн хүрээнд бэлтгэгдсэн гарал үүсэл нь тодорхой, чанартай  түүхий эдээр дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үндэсний брэнд үйлдвэрлэхийн төлөө ГОЁО компани нь дизайнер  Сибилла хамтран ажиллаж байна. Монгол ноолуурын чанарыг дэлхий нийтэд сурталчлах; ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийг нутаг бэлчээр, малчин түмэнд ээлтэй, тогтвортой арга замаар хангах; чанартай бөгөөд тогтвортой ноолуур бэлтгэсэн малчдыг урамшуулах тогтолцоог бүрдүүлэхийн төлөө “HERDERS” төслийг эхлүүлээд байна.