Mar 23, 2017

Тусгай олимпийн баг тамирчиддаа баяр хүргэе!

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг өвлийн тусгай олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм.

Энэхүү наадамд Монгол Улсаа төлөөлөн 15-21 насны 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдэд өрсөлдөж байна. Одоогийн байдлаар Монголын баг тамирчид нэг #алт, хоёр #мөнгө, нэг #хүрэл медаль хүртээд байна.

ГОЁО брэнд нь 2 дахь жилдээ Монголын тусгай олимпийн хорооны баг тамирчдад амжилт гаргахад нь зоригжуулж хамтран ажиллаж байна. Энэ удаад бид Австри улсад зохиогдож буй дэлхийн тусгай өвлийн олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдад зориулж #LET_ME_BE_BRAVE хандивын ажиллагааг ГОЁО нэрийн дэлгүүрүүдэд зохион байгуулж худалдан авалт тутмын 5%-иар хуримтлал цуглуулан энэхүү хуримтлалын мөнгөөр иж бүрэн #ноолууран_хувцасыг тамирчдын биеийн хэмжээсийн дагуу урлан өгч үдсэн билээ. Хандив хуримтлуулах аянд оролцсон нийт худалдан авагчиддаа ГОЁО брэндийн зүгээс талархал илэрхийлье.